Бичил уурхай эрхлэгчдэд санхүү болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 13:03:39

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хүний эрх хөгжил төвтэй хамтран “Бичил уурхайчид ба бодлого, хууль тогтоомжийн нөлөөлөл” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж буй тус зөвлөлдөх уулзалтаар бичил уурхайчдын өнөөгийн байдал, үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцжээ.

Өнөөдрийн байдлаар бичил уурхай эрхлэгчдийн хувьд санхүүгийн болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд их байгааг оролцогчид онцолж байсан. Мөн хууль бус бичил уурхайчид хууль дүрэмд захирагдалгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтвортой бичил уурхай эрхлэгчдэд сөрөг нөлөө үзүүлж байна гэдгийг ч хэлж байв.

Өмнө нь дээрх байгууллагууд хамтран “Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг бичил уурхайн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион явуулж байжээ. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ