Хосни Мубаракийг суллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-14 12:15:28

АСТАНА. /KAZINFORM/. Египетийн Ерөнхий прокурорын газар даваа гарагт Ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг суллахаар эцэслэн шийдвэрлэлээ гэж Al-Masry Al-Youm сонинд мэдээлжээ.

Төрийн тэргүүн асны өмгөөлөгч Фарид ад-Диб хэд хоногийн өмнө "Мубарак өөрт нь оноосон ялыг эдэлж дууссан" гэсэн үндэслэлээр түүнийг суллах хүсэлт гаргажээ. Al-Masry Al-Youm сонинд бичсэнээр, түүнийг суллах шийдвэрийг Ерөнхий прокурор Набиль Садек гаргасан байна.

Мубаракийн өмгөөлөгчийн ярьснаар, Каирын цэргийн эмнэлэгт хэвтэж байгаа Ерөнхийлөгч асан тэндээс удахгүй гарах аж. “Ерөнхийлөгч асан ойрын өдрүүдэд эмнэлгээс гарч Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо дараа амьдарч байсан нийслэлийн Гелиополис дүүрэг дэх байрандаа очно” гэдгийг өмгөөлөгч дурдлаа.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ