МСҮТ төгссөн залууст 3 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох төслийг зарлажээ.
Дэмжлэгийн зорилго нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан байнгын ажлын байр бий болгоход оршиж буй аж.
Төслийн хамрах хүрээ 15-24 насныхан байх бөгөөд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 24 сарын хугацаатай, 3 хүртэлх сая төгрөгийн зээл байх аж. Төслийг энэ сарын 17 хүртэл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүлээн авах юм байна.
Б.Мөнхзул