Нутгийн удирдлагын шинэ ордонтой боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2017-03-13 17:22:41

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар нутгийн удирдлагын шинэ ордондоо нүүж орлоо.

Булган аймгийн төв талбай болох Цогт хун тайжийн талбайн баруун талд өглөөний нарыг тосон харсан шинэ ордонд аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын албанаас гадна аудит, орон нутгийн өмчийн алба, статистикийн хэлтэс зэрэг зарим байгууллага, агентлаг конторлоод байна.

Удахгүй нутгийн удирдлагын шинэ ордны албан ёсны нээлтийн ёслолыг зохион байгуулах юм байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ