Он гарсаар 130 гаруй иргэн байнгын ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-13 15:08:52

Увс /МОНЦАМЭ/ Он гарсаар Увс аймгийн ажилгүй иргэдээс 138 иргэн байнгын, 50 иргэн түр ажлын байранд зуучлагдан оржээ.

Аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар ажил идэвхитэй хайж байгаа бүртгэлтэй 1278 иргэн байгаа бол үүний цаана ажил идэвхитэй хайхгүй байгаа 3000 гаруй иргэн байна. Өмнөх жилүүдийг бодвол ажил олгогчдоос ажлын байрны захиалга их ирж байгаа ч ажилгүй иргэд олширсонтой холбоотой төдийлөн өөрчлөлт гарахгүй байгаа аж. Ажилгүй иргэдийн дийлэнх хувийг ид хөдөлмөрийн насны, их дээд сургууль төгссөн залуус эзэлж байна.

“Энэ жилийн тухайд ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор ХНХЯ-аас улсын хэмжээнд 6 төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Ажилгүйдэл газар авсан, иргэдийн амьжиргаа муудсан энэ цаг үед эдгээр 6 төсөл хөтөлбөрийг орон нутгийнхаа хөрсөнд буулгаж, үр дүнтэй хэрэгжүүлбэл ажилгүйдлийг бууруулахад чухал нөлөөтэй” хэмээн аймгийн ХХҮГ-ын Ажил мэргэжлийн чиг баримжаа, зуучлал хариуцсан мэргэжилтэн А.Ариунтуяа хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ