Гардан тулааны тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-11 16:49:56

Увс /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын өдрийг угтаж Увс аймаг дахь онцгой чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын 11 төрлийн цуврал тэмцээн явагдаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар, “Ойрадын хүч” тулааны холбоо хамтан гардан тулааны тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 6 байгууллагын 41 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Гардан тулаан нь гадны сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалахад зориулагдсан бие хамгаалах спорт бөгөөд тамирчдад тэсвэр хатуужил суулгаж, хурд хүч, авхаалж самбаа шаарддагаараа онцлогтой аж. Тэр ч утгаараа эрчүүдийн сонгон хичээллэх дуртай спорт болжээ.

Гардан тулааны тэмцээн нь Увс аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ