Цэргийн хүрээнийхний спортын наадам үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-11 14:42:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Цэргийн хүрээнийхний спортын наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

“Монгол цэргийн өдөр”, Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ойг Өмнөговь аймагт тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд спортын олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна.  32 дахь жилдээ болж буй цэргийн хүрээний спортын наадамд 18 байгууллагын 500 гаруй алба хаагч тамирчид оролцож байгаа юм. Тэд гар бөмбөг, сагсан бөмбөг, гранат шидэлт, теннис, шатар, 4х400 метрийн буухиа гүйлт зэрэг 7 төрлөөр өрсөлдөж байна.

Өчигдөр эхэлсэн тус арга хэмжээ  маргааш марш тактикийн тэмцээнээр өндөрлөх  ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ