Женевийн автошоуд 150 орчим шинэ загварыг танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-03-10 17:34:06

ЖЕНЕВ./ТАСС/. Швейцарийн Женев хотод 11 хоногийн турш үргэлжлэх 87 дахь удаагийн Олон улсын автомашины үзэсгэлэн "Палэкспо" төвд нээлтээ хийлээ.

Жил бүр техникийн болон загвар, дизайны ололт дэвшлийг харуулж байдаг энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд 900 орчим автомашин болон тэдгээрийн дагалдах хэрэгслүүд, дэлхийн болон Европын 148 шинэ загварууд тавигджээ.

Автомашин үйлдвэрлэгч 180 орчим томоохон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ Швейцарьт авчирсан байна. Үзэсгэлэнг зохион байгуулагчид  "Палэкспо"-д хүрэлцэн ирэх зочдын тоо өнгөрсөн оныхтой адил 700 мянгад хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Женевийн автомашины үзэсгэлэн нь дэлхийн хамгийн том таван үзэсгэлэнгийн тоонд ордог бөгөөд автомашины зах зээлийн байдал болон тухайн оны ерөнхий чиг хандлагыг тогтоодог байна.

Дэлхийн болон Европын 126 шинэ загвар зочдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа аж. Эдгээр загваруудаар автомашин үйлдвэрлэгчдийн техникийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж болох юм.

Автомашинууд улам ухаалаг болсоор байна. Тухайлбал, “Volvо” компани мөргөлдөхөөс зайлсхийх системтэй “XC60” загварын аюулгүй машины шинэ эрин үеийг танилцууллаа. Хэрэв уг машиныг “Pilot Assist” системээр нэмж тоноглох аваас автомашины тормоз, хааз болон жолоог компьютероор удирдах боломжтой болох юм.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ