Цагийн ажилд 83 оюутныг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-21 10:31:12

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Өвөрхангай аймгийн УБ хот дахь Залуучуудын холбоо хамтран 2 дахь удаагаа “Орлоготой сурлагатай Өвөрхангайн залуус” хөдөлмөрийн өдөрлөгийг өчигдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хөдөлмөрийн өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс болон Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэс  хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгт Өвөрхангай аймгийн залуучууд, цагийн болон байнгын ажил хайгч 100 гаруй залуус хамрагдсаны 80 орчим хувь нь цагийн ажил хайсан залуус байв.

Үүнээс харахад цагийн ажил хийх хүсэлтэй оюутан залуус их байгаа нь харагдаж байгаа юм.  Өнөөдөр нийт 113 цагийн ажил хайгч бүртгүүлж 83 нь сурталчилгаа, борлуулалт болон барилга, замын туслахын ажилд зуучлагдлаа. Байнгын ажилд 20 гаруй залуус бүртгүүлж 17 нь өөрийн мэргэжлээрээ ажиллахаар болжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ