Абэ Монгол зэрэг Төв Азийн 5 улсад айлчилна

Дэлхийд
aminaa@montsame.mn
2015-10-21 10:29:37

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагаас эхлэн Монгол зэрэг Төв Азийн 5 улсад айлчилна.

Абэ долоо хоногийн хугацаанд Монгол, Туркменистан, Тажикистан, Узбекстан, Киргизстан, Казакстан улсад айлчилна хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихидэ Суга мягмар гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Япон улс нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг Монголыг чухал түнш хэмээн үздэгээ илэрхийлээд, цаашдаа дээд хэмжээний уулзалтыг тогтмол хийх замаар улс хоорондын стратегийн харилцааг гүнзгийрүүлэхийг  Засгийн газар эрмэлзэж байна гэж Суга мэдэгдсэн байна. Абэ хамгийн сүүлд 2013 онд Монголд айлчилсан юм.

Түүнчлэн Төв Ази бол байгалийн арвин баялагтай, Евразийн төвд байрласнаараа онцгой ач холбогдолтойг Суга тэмдэглэв.

Япон улс Төв Азийн улсуудын хөгжил дэвшлийг хэзээд дэмжсээр ирсэн бөгөөд Ерөнхий сайдын энэ бүс нутагт хийх  айлчлал цаашдын хамтын ажиллагаанд түлхэц болох юм” гэж тэрбээр мэдэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ