Увсад 101 настан амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-09 17:48:13

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн хамгийн өндөр настан Г.Цэжин гуай энэ жил 101 насны сүүдэр зооглож байна.

Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймгийн Засаг даргын гарын бэлгийг шинийн 2-ний өдөр гардуулан өгчээ. Г.Цэжин гуай Бөхмөрөн сумын Хар алтат багт амьдардаг бөгөөд 100 насны ойг нь сумын удирдлагууд өнгөрсөн жил өргөн хүрээнд тэмдэгдэн өнгөрүүлсэн байна.

Тэрбээр 13 настайгаасаа эхлэн мал малласан бөгөөд хоёр охин, нэг хүү төрүүлсэн аж. Том хүү нь энэ жил 74, бага охин нь 66 нас хүрсэн байна. Харин дунд хүү нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Г.Цэжин гуайн ач зээ, жич гуч өдгөө 60 гарсан байна.

Тэрбээр сардаа 251 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бөгөөд бага охиныхоо хамт багийн төв дээр амьдардаг аж. Хоёр хөл хөшиж өвддөг, нүдний хараа муудсанаас өөр өвчин зовлон алга хэмээн 101 настан маань хуучилсан юм.

Б.Батхүү

Холбоотой мэдээ