Үе тэнгийнхэндээ мэдээлэл түгээх сургагч нарыг бэлтгэж байна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 19:17:14

Орон нутагт Сүрьеэтэй тэмцэх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд ЕБС-ын сурагчдын хувь оролцоог нэмэгдүүлэхэд Баянхонгор аймаг анхаарч байна.  Аймгийн хэмжээнд 2012-2015 онд  Баянхонгор хотын дөрвөн ЕБС-д  үе тэнгийн сургагч багшийг бэлтгэж байгаа аж.

Тодруулбал, тус бэлтгэгдсэн сурагчид энэ онд  450 хүүхдэд сүрьеэ өвчний талаар мэдээлэл хийж, товхимол зэргийг тараажээ. Ингэснээр үетэнгийн сургагч нарт “Сүрьеэ эдгэдэг өвчин” гэх үндсэн зөв мэдээллийг хоногшуулах, “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам”-ыг ойлгуулж, бусад хүүхдэд энэ мэдээллээ түгээж сурах үйлийг төлөвшүүлэх зорилготой аж.

Түүнчлэн хөтөлбөрийн дагуу үе тэнгийн сургагч, үе тэнгийн сургалт, харилцаа, түүний хэлбэрүүд сэдвээр хийсэн сургалтаар сурагчид өөрсдийн болон найз нөхдийнхөө зан чанар, эрсдэлт зан үйлийн тухай харилцан ярилцаж ,өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ