Манла бурханд тахил өргөж, “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-04 10:35:35

Улаанбаатр /МОНЦАМЭ/. Манла бурханд тахил өргөх, “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэх ёслол маргааш буюу энэ сарын 05-нд Мамба Дацан хийдэд болох юм.

Одоогоос 17 жилийн өмнө Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийжээ. Энэ үеэс хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлж, Манла бурханд тахил өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.

Энэ жил “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэхээс гадна Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун нарын шилдэг бүтээлүүдийг толилуулж, уртын дуучин, СТА Б.Мөнхбаатар, СТА Ө.Цэрэнчунт, Б.Дэлгэрбаяр ая дууны цэнхэр хадаг өргөх юм.

Тахил өргөх ёслол маргааш 12.00 цагт эхэлнэ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ