Гурван сарын дунд үеэс дулаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-03 20:00:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар гурван сарын дунд үеэс дулаарна хэмээн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ. Аймгийн нутгаар гуравдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.


Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр 18-23 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

Харин хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дундболон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ