Бөхийн барилдаан 12.00 цагт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМXVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагт "Монгол бөхийн өргөө"-нд эхэлнэ.
Өмнөх жилүүд сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 14:00 цагт эхэлдэг байсан бол энэ жил цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тахиа жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд 256 бөх зодоглох юм.
Бөхийн өргөөний кассаар 20-25 мянган төгрөгөөр тасалбарыг борлуулж байна.
Б.Заяа