Өсвөрийн волейболын аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-22 13:14:30

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах  волейболын тэмцээн энэ сарын 20-21-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 27 баг оролцож аваргуудаа тодруулсан байна. Охидын 13 багаас 1-р байранд А.Шижирмаа ахлагчтай Цогцолбор 2-р сургууль, удаах байранд Т.Ундрах ахлагчтай Баруунтуруун ахлах сургууль, 3-р байранд П.Янжиндулам ахлагчтай Цогцолбор 1-р сургуулийн баг тамирчид шалгарсан байна. Харин хөвгүүдийн 14 багаас 1-р байранд Д.Төр-Эрдэнэ ахлагчтай Цогцолбор 1-р сургууль, 2-р байранд Б.Батзориг ахлагчтай Өмнөговь ахлах сургууль, 3-р байранд С.Тамир ахлагчтай Ахлах 3-р сургууль тус тус шалгарчээ. Багийн дүнгээр Р.Баттулга, Л.Мөнхжаргал дасгалжуулагчтай Цогцолбор 1-р сургууль, Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Баруунтуруун ахлах сургууль, Г.Баттөр дасгалжуулагчтай Өмнөговь ахлах сургуулийн баг тамирчид тэргүүлсэн байна. Ирэх сарын 15-19-ны өдрүүдэд өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Увс аймагт зохион байгуулагдах юм байна. Энэхүү тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион явуулжээ.

Б.Батхүү 

Холбоотой мэдээ