Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-02-21 08:19:43

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж,цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2017 оны хоёрдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй.Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ