Цус, цусан бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-19 19:06:57

"Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар станцад шинээр тоног төхөөрөмжүүд суурилуулжээ.

Тус суурилуулсан аппаратын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Шинээр суурилуулсан тоног төхөөрөмжид +2 аас +6 хэмд цус хадгалах цусны хөргөгч, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай хөргүүртэй аппарат, -80 хэмд сийвэн хөлдөөх хөлдөөгч, бусад дагалдах хэрэгсэлүүд багтаж байгаа ба нийт 361 сая төгрөгийн үнэ бүхий аппаратууд аж. Нэгдсэн Эмнэлгийн Цусны салбар төвийн хувьд цус, цусан бүтээгдэхүүнээ 6 сар хүртэл хадгалдаг байсан бол эдгээр аппаратууд ирсэнээрээ 3 жил хүртэл хугацаанд ЦЦБ-ийг хадгалах зэрэг нөхцөлүүд бүрдэж, өвчтөнд хийх цусан бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт сайжирч байгаа юм байна.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ