Увсын эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-17 16:27:25

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон салбарынхаа 2016 оны ажил үйлсийг дүгнэж, аварга тэргүүнүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.

Аймгийн Эрүүл мэндийн салбарын аваргаар Давст сумын Эрүүл мэндийн төв шалгарч, Түргэн, Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвүүд удаалсан байна. Аймгийн төв дахь дөрвөн өрхийн Эрүүл мэндийн төвөөс “Бат-Үржихүй" өрхийн эмнэлэг тэргүүн байранд оржээ. Тэрчлэн оны тэргүүний “Удирдах ажилтан”-аар “ОНОШ” эмнэлгийн ерөнхий эмч Сундуйн Пүрэвсүрэн, “Их эмч”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч эмч Балжаагийн Нямхүү, “Тусгай мэргэжилтэн”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл онош зүйн тасгийн лаборант Дэмбэрэлийн Туяа нар шалгарсан байна. Харин “Багийн эмч”-ээр Зүүнговь сумын Өгөөмөр багийн эмч Самдангийн Должинсүрэн, “Сувилагч”-аар Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Санжийн Даваасүрэн, “Туслах ажилтан”-аар НЭ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн асрагч Чулуунбаатарын Уранчимэг нар тус тус шалгарчээ.

Оны аварга, тэргүүн нарын шагналыг аймгийн ЭМГ-ын болон НЭ-ийн удирдлагууд өчигдөр гардуулан өгч, ажилд нь улам их амжилт хүслээ.

Б.Батхүү
 

Холбоотой мэдээ