Завханмандалын сургууль эрчим хүч хэмнэж байгальд ээлтэй сургууль болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-16 23:50:19

Завханы Завханмандал суманд ашиглалтад орсон 160 хүүхдийн хичээлийн байр байгальд ээлтэй загвар сургууль боллоо.

Тус сургуулийн барилгын засвар, шинэчлэлийн ажил нийт 292 сая төгрөгийн өртөгөөр хийгдсэн бөгөөд санхүүжилтийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн  Эрчим Хүчний Үр Ашиг төслөөс 120 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Тодруулбал аймгаас 70 сая, сумаас 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Гүйцэтгэгч компаниар "Цагаан сээр" компани ажилласан байна. Засвар шинэчлэлийн хүрээнд тус барилгын хана, дээвэр, гадна орчны тохижилт хийж, уурын зуухыг тусад нь барьсан байна.

Өнөөгийн нийгэмд тулгамдсан хамгийн том асуудал бол агаарын бохирдлоос  улбаатай дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлт билээ. Тэгвэл энэ засвар шинэчлэлийн үр дүнд тухайн барилгын халаалтын зардал 50-60 хувиар буурсан бөгөөд мөн хэмжээний агаарын бохирдлыг бууруулах боломжтой болсон хэмээн төслийн зүгээс онцоллоо. Халаалт эрчим хүчний зардлаа 60 гаруй хувиар бууруулжээ. Харин 2017 оны хоёрдугаар сар гэхэд халаалтын зардлаа хоёр жилийн зардалтай харьцуулахад даруй 40 хувиар бууруулж чаджээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ