“Хуулиа дээдэлье" аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-16 20:24:57

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс жил бүр уламжлан зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье” аяныг “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зөв хүмүүжил, ёс зүйн төлөвшил олгох зорилгоор Номундалай цогцолбор сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургууль, Эрдэм ахлах сургууль, Соогоо сейкео сургуулийн захирлууд энэ сарын 08-15-ны хооронд ахлах ангийн нийт 3700 гаруй сурагчид цуврал лекцийг уншлаа. Мөн хоёрдугаар сарын 20-22-ны өдрүүдэд сургалт, зөвлөлгөөн, дэвжээ тэмцээн гэсэн шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ. Тухайн арга хэмжээнүүд нь хүүхдийг  гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхэд сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах, энэ ажилд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хүүхэддээ сайнаар нөлөөлөх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ