Төслийн барилга дээр Германы инженер зөвлөж байна

Орон нутагт | Завхан
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:34:39

Завханы гурван сумын барилгын дулаан засварын ажилд Герман улсын барилгын мэргэжилтэн хөгжлийн зөвлөх инженер Hubert Weissenberger ажиллаж байна.

Тэрээр аймгийн Газрын Харилцаа Барилга Хот байгуулалтын газрын захиалгаар ирж ажиллаж байгаа бөгөөд зургаан сарын хугацаатайЗавханмандал сум, Тэс сумын барилгын дулаан засварын ажлын гүйцэтгэлд хяналт хийж,  зөвөлгөө өгч ажиллах юм. Мөн аймгийн ГХБХБГ-ын барилгын мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч тэдгээрийг чадавхижуулах чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж байна.  Hubert Weissenberger нь өмнө нь олон улсад ажиллаж энэ чиглэлийн зөвөлгөө өгч байсан туршлагатай зөвлөх юм. Одоо тэрээр Завханмандал сумын 160 хүүхдийн сургуулийн барилгын дулаан засварын ажлын дотор гадна ханын дулаалгын пасадны ажилд зөвлөхөөр ажиллаж байна.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд