Ахуйн хүрээнд танхайрах хэрэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-02-16 16:33:24

Увс аймгийн Цагдаагийн газарт өнгөрөгч долоо хоногт 62 гомдол мэдээлэл ирсний ихэнх нь ахуйн хүрээнд танхайрах хэрэг байжээ.

Ахуйн хүрээнд танхайрсан дуудлага мэдээлэл 24 бүртгэгдсэн нь иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна. Долоо хоног бүр гарч буй гэмт хэрэг зөрчил дотроос орон байрны хулгай, малын хулгайн гэмт хэрэг өссөн дүнтэй байгаа аж. Тухайлбал, долоо хоногт дунджаар 2-3 малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Өнгөрөгч 1-р сард үйлдэгдсэн гэмт хэргийн 68,9 хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлжээ.

“Сар шинийн баяр дөхөхтэй зэрэгцэн иргэдийн өмчийн хулгай ихээр гардаг учир иргэд та бүхэн хулгайн хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байгаарай” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны байцаагч Н.Оюунболд анхаарууллаа.

Үүнээс гадна Улаанбаатар хотод иргэдийг ихээр хохироож буй жи тайм сүлжээний бизнес Увс аймагт орж ирсэнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газраас шалгалт хийж байгаа ажээ.

Б.Батхүү 

Холбоотой мэдээ