Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст жижиг үйлдвэр байгуулах газар олдохгүй байна

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:05:29

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг «Хадгаламжийн сан» ТББ-д оёдлын үйлдвэр байгуулах газар олдохгүй байна.

Энэ тухай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих тус байгууллагыг үүсгэн байгуулагч Ш.Жанаргүл ярихдаа, Манай сан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах үйлчилгээ хийх төдийгүй бусад хүмүүсийн ч мөнгийг хадгалах, зээл олгох үйлчилгээ хийдэг. Энгийн иргэдийн хадгалуулсан мөнгөнд хоёр хувийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мөнгөнд гурван хувийн хүү төлдөг. Оёдлын үйлдвэр байгуулах төслөөр Турк Улсын хүмүүнлэгийн байгууллагаас 150 сая төгрөгийн техник тононг төхөөрөмж ирсэн. Үйлдвэрийн байрны зураг төсөл хийлгэхээр орон нутгаас 28 сая төгрөг шийдээд өгсөн. Гэтэл байраа барих боломжтой газар бидэнд олдохгүй байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ