Тэс сумын хүүхдийн дотуур байр дулаанаа алдахгүй болно

Орон нутагт | Завхан
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:32:55

Завханы Тэс сумын 100 хүүхдийн хоёр давхар дотуур байрны барилгад төслийн шугамаар дулааны засвар хийж байна.

Тус барилга нь 1978 онд ашиглалтанд орсон бөгөөд ашиглалтанд орсон цагаасаа хойш их засварт орж байгаагүй  модон хийцийн барилга юм. Уг барилгад гадна болон дотор талын ханын дулаалга, дээврийн хучилтын дулаалга, шалны дулаалга, цонх хаалгыг солих, дулаалах, бүх сантехникийн засварын ажлыг хийх бөгөөд уг барилга энэ жил төвийн нэгдсэн халаалттай инженерийн шугам сүлжээнд холбогдох юм. Энэхүү дулаан засварын ажлын нийт төсөвт өртөг нь 616,380,000төгрөг бөгөөд барилгын ажлыг Завхан аймгийн барилгын Хан Жаргалант Стоунс ХХК гүйцэтгэж байна. Уг барилгын дулаан засварын ажлын гүйцэтгэл одоогоор 65 хувьтай явж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд