З.Мөнхнасангийн нэрэмжит пауэрлифтингийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-15 18:15:29

Увс аймгийн Өмнөговь сумын харъяат хүндийн өргөлтийн ОУХМ, жүдо бөхийн спортын мастер З.Мөнхнасангийн нэрэмжит пауэрлифтингийн тэмцээн маргааш Шандас клубт зохион байгуулагдах гэж байна.

З.Мөнхнасан нь өнгөрсөн онд Япон улсад болсон хүндийн өргөлтийн Дэлхийн цомын аваргаас эмэгтэйчүүдийн 69 кг-д алтан медаль хүртэж, өнгөрсөн 10 сард ХБНГУ-д болсон ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцжээ. Тэрбээр ирэх 4-р сард Шинэ Зеландад  болох “Мастер тамирчдын олимп”-д эх орноо төлөөлөн оролцох юм байна.

Түүний нэрэмжит тэмцээнд оролцохоор Улаангом, Наранбулаг, Өмнөговь, Давст, Цагаанхайрхан сумдын болон ОХУ-ын Тува улсын баг тамирчид бүртгүүлээд байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ