“Хөдөлмөрийн хүний төлөө” урлаг, спортын бага наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-15 18:09:24

Увс аймгийн Улаангом политехник коллежийн үйлдвэрчний хорооноос жил бүр зохион байгуулдаг “Хөдөлмөрийн хүний төлөө” урлаг, спортын бага наадам өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү наадамд тус сургуулийн багш, ажилчид таван баг болон спортын долоо, урлагийн таван төрлөөр өрсөлдөж байна. Багш ажилчдынхаа авъяас, ур чадварыг нээн илрүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа тус наадам нь энэ онд тохиож байгаа Монгол Улсад үйлдвэрчний эвлэл үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын нэг аж. Урлаг, спортын бага наадамд тус коллежийн 120 гаруй багш, ажилчид оролцож байна.

Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ