Хэнтий аймагт мал бэлчээрлэх газар тун хомс байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-14 22:35:21

Зудтай аймгуудын тоонд орсон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгээр цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрлэхэд хүндрэл учирч байна.

Аймгийн нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгээр 2016 оны 10,11, 12 дугаар сар, 2017 оны 1-р сард 10-22 удаа орсон цасны улмаас цасны зузаан тэгш газартаа 5-30 см, хунгарласан газартаа 40-60 см болжээ. Мөн байнга явган шуурга шуурч байгаагийн улмаас цасны хөрийн зузаан 2-3 см, зарим газартаа 8-9 см хүрч хатууран мал бэлчээрлэлтэнд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Хэнтий аймгийн хэмжээнд 2016 – 2017 оны өвөл, хавар 18 сумын 84 багт 7084 өрхийн 3,8 сая буюу хонин толгойд шилжүүлсэнээр 6,7 сая мал өвөлжиж байна. Зарим малчин өрх отроор малаа өвөлжүүлж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ