“Хаббл” дуран авайг засварлах гэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-14 16:04:59

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Хаббл” тойрог замын дуран авайг засварлах, шинэчлэн сайжруулахын тулд сансрын нисгэгчийг илгээх боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөхүүд хэлэлцэж байна.

Даваа гарагт "Wall Street Journal" сонинд мэдээлснээр, энэхүү хэлэлцүүлгийг урьдчилсан байдлаар хийж байгаа бөгөөд одоохондоо нарийвчилсан төлөвлөгөө боловсруулаагүй байгаа ажээ. Тэгээд ч NASA-гийн шинэ захирлыг Трампын засаг захиргаа хараахан томилоогүй байна.

Тойрог замын дуран авайн техникийн засвар үйлчилгээг хамгийн сүүлд “Атлантис” сансрын хөлгийн багийнхан 2009 оны 5 дугаар хийсэн ажээ.

“Хаббл” тойрог замын дуран авай нь хэт ягаан туяа, хэт улаан туяаны тусламжтайгаар ажиглалт хийдэг бөгөөд түүнийг анх 1990 онд дэлхий орчмын тойрог замд оруулж байжээ. Туршилтын ашиглалтыг хийж эхлэх үед 2,4 м-ийн голчтой том толь нь үйлдвэрийн гэмтэлтэй байсан нь тодорхой болж, үүний улмаас дүрсний чанар маш муу гарах болжээ. 1993 оны 12 дугаар сард "HMS Endeavour" сансрын хөлгийн багийнхан задгай сансарт таван удаа гарч уг телескоп дээр тохируулагч оптик шилийг угсарсан байна. Үүнээс хойш дүрсний чанар эрс сайжирчээ.

“Хаббл”-ыг ашиглах бүхий л хугацаанд түүний тусламжтайгаар манай Нарны аймгаас 13,4 тэрбум гэрлийн жилийн зайд орших сансрын объектуудад 1,3 сая удаа ажиглалт хийснээс гадна Дэлхийн ван гарагийн гадаргын зургийг авч, Санчир гарагийн туйлын туяаг ажиглаж, галактикуудын төвд орших асар том “хар нүх”, өвөрмөц гараг эрхэсийн талаарх шинэ мэдээллийг цуглуулж, орчлон ертөнцийн насыг 13,7 тэрбум жил гэж  нарийвчлан тогтоож чаджээ.

Тойрог замын дуран авайнаас хүлээж авсан мэдээллийн хэмжээ нь одоогийн байдлаар 120 терабайт болж байгаа ба  үүн дээр жил бүр 10 терабайт мэдээлэл нэмэгддэг байна. “Хабблын” цуглуулсан тоо мэдэээлд тулгуурлан 14 мянган эрдэм шинжилгээний ажил хийгджээ.

Өнгөрсөн оны 6 дугаар сард NASA агентлаг Америкийн их сургуулиудын холбоотой хамтран “Хаббл” дуран авайг ашиглан 2021 оны 6 дугаар сар хүртэл судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулахаар  тохиролцож, гэрээ байгуулжээ.

О.Барс

 

Орбитальный телескоп "Хаббл", способный осуществлять наблюдения в видимом, ультрафиолетовом и инфракрасном диапазонах, был доставлен на околоземную орбиту космическим кораблем многоразового использования Discovery в апреле 1990 года. После начала пробной эксплуатации телескопа выяснилось, что при изготовлении допущен дефект главного зеркала диаметром 2,4 метра и четкость изображения значительно ниже ожидавшейся. В декабре 1993 года экипаж космического корабля HMS Endeavour осуществил пять выходов в открытый космос и установил на телескоп корректирующую оптику. Качество изображения после этого резко улучшилось.

За весь период эксплуатации с помощью "Хаббла" осуществлено 1,3 млн наблюдений за космическими объектами, некоторые из которых удалены от нашей Солнечной Системы на 13,4 млрд световых лет, получены карты поверхности Плутона, наблюдались полярные сияния на Сатурне, получены новые данные об экзопланетах и сверхмассивных "черных дырах" в центре галактик, уточнен возраст Вселенной - 13,7 млрд лет. Объем информации, поступившей с орбитального телескопа, составляет сейчас 120 терабайт и ежегодно к этому архиву добавляется по 10 терабайт. На основании данных собранных "Хабблом", подготовлены 14 тыс. научных работ.

В июне прошлого года NASA заключило с Американской ассоциацией университетов новый контракт на продолжение научных исследований при помощи телескопа "Хаббл" вплоть до июня 2021 года.


 

Холбоотой мэдээ