Иргэд хөдөөнөөс хотыг чиглэх нь багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-14 09:14:04

Архангай аймаг улсын хэмжээнд хүн амынхаа нягтаршлаар сийрэгт нь ордог. Архангай аймаг 93.5 мянган хүн амтай.  Архангай аймгийн хувьд жилд 1200-2000 орчим иргэн шилжилт хөдөлгөөн  хийлгэдэг байна. 2015 онд Архангай аймгаас шилжиж явсан иргэний тоо 1706, 2016 онд 1226 иргэн байна.

Үүнээс харахад шилжиж явах хөдөлгөөн нэг жилийн хугацаанд 480 иргэн буюу 28.1 хувиар буурсан байгаа юм. Харин төв суурин газраас хөдөө аймаг сумыг чиглэсэн хөдөлгөөн 4.7 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2015 онд 637 иргэн Архангай аймагт шилжиж ирсэн бол 2016 онд даруй 30 хүнээр өсч 667 иргэн иржээ.

 Дээрх тооноос харахад төв суурин газрыг зорих иргэд буурсан байгааг харж болохоор байна.

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ