"Төв аймаг Цагаан сар-2017" үзэсгэлэн худалдаа болов

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-12 23:29:09
Yesukheitumur Tumurbaatar

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-наас эхлэн 12-ныг дуустал Төв аймгийн Зуунмод хотын Дүнжингарав цогцолборт тав хоног үргэлжлэн зохион байгуулагдлаа.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааны нэг онцлог нь “Ажилтай орлоготой-иргэн” урианы жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Мөн өргөтгөсөн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, ХХААГ, Зуунмод сумын ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Сар шинийн баярыг угтан дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Төв аймагт үйлдвэрлэв-Цагаан сар 2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа гэдгийг албаныхан тодотголоо. Үзэсгэлэн худалдаанд энэ жил Төв аймгийн 27 сумын 20 гаруй аж ахуй нэгж оролцож байгаа бөгөөд 200 гаруй иргэд 50 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

Эхний гурван өдөр үзэсгэлэн худалдаагаар нийт 120.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн бол Батсүмбэр сум 15.4 сая төгрөгийн борлуулалт хийж борлуулалтаараа тэргүүлж, МҮХАҮ-ийн тэнхимийн Төв аймаг дахь салбарын нэрэмжит шагналын эзэн болов. Мөн Баянчандмань сум амжилтаараа удаалж дээрх шагналын эзэн болсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ