Орон сууцнууд өнгөө өөрчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:37:35

Орон нутгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн төв дэх орон сууцнууд гаднах өнгөө өөрчилж байна. Энэ нь манай аймаг хотын статустай болох ажлын хүрээнд хийгдэж байгаа сэргээн засварлах ажил юм байна.

Булган аймгийн барилгын компиниудын нэгдэл буюу бүгд оролцож засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Нийтдээ 286 сая төгрөгийн төсөв батлагдсан уг ажлын хүрээнд 7 орон сууцны гадна пасад, явган хүний зам, хаяавч бетон сэргээх ажлууд багтаж байгаа гэсэн мэдээллийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  хот байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Ганзориг мэдээллээ. Ногоон, шар, ягаан зэрэг алагласан өнгөөр будсан байна.

П.Батням

Холбоотой мэдээ