Дорнод аймгаас дөрвөн аварга тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-10 18:38:57

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн малчин Дамдинсүрэнгийн Бямба, Матад сумын 2-р багийн малчин Санжаа-Осорын Баярсайхан, Чулуунхороот сумын 3-р багийн малчин Дамдины Энхцогт нар “Монгол Улсын аварга малчин”, Баяндун сумын иргэн Гарамсадын Баттөмөр “Монгол Улсын тэргүүний тариаланч”-аар тодорлоо.

Аваргын болзол хангасан малчид тариаланчдад сар шинийн өмнөхөн хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулах юм.

21 аймаг, нийслэлээс ХХААХҮЯ-нд ирүүлсэн материалуудыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Монгол Улсын Аварга малчин”-аар, 21 иргэнийг “Монгол Улсын Тэргүүний тариаланч”-аар шалгаруулсны дөрөв нь ийн Дорнод аймгаас тодорлоо.   

Б.Туяа

Холбоотой мэдээ