Балид хөрсний нуралт болсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-10 14:10:03

ЖАКАРТА. /Antara/. Индонезийн аялал жуулчлалын гол газар болох Бали аралд хөрсний нуралт болсны улмаас 10 гаруй хүн амь насаа алдаж, хоёр хүн хүнд бэртжээ.

Тус арлын зүүн хойд хэсэгт орших Сонган тосгонд хөрсний нуралт болох үеэр наад зах нь 12 хүн, тэдний дотор нэгэн эмэгтэй 7 настай болон 1 ойтой хоёр хүүхдийнхээ хамт амиа алджээ.  

Гамшигтай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар өчигдөр оройн 23:00 цагийн үед ширүүн бороо орсны улмаас хөрсний нуралт үүссэн байна.

Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд, цэргүүд болон цагдаа нар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна.

Гамшгийн улмаас таван байшин нуран сүйджээ.

Г.Доржханд

   

 

Холбоотой мэдээ