Хоёрдугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-09 09:19:04

УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Bkue Sky” зочид буудалд Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр боловсруулах талаар зөвлөлдөх уулзалт болно. 

10.00 цагт АН-ын байранд тус намын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Сургалт, зөвлөх үйлчилгээний төв"-ийн нээлтийн ажиллагаа Баянгол дүүрэг, 14-р хороо 18-р байр, 4-р орц 40 тоотод болно. (Бичил хорооллын зам дагуу Төрийн банкны замын эсрэг талд)

11.00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Төрийн ордны "В" танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ХХААХҮЯ-нд “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцуулах сургалт, хэлэлцүүлэг болно.

11.00 цагт МҮХАҮТ-д "Бизнесийн итгэлийн индекс 2016" судалгааг танилцуулна.

13.00 цагт Захиргааны хэргийн шүүхэд Гацууртын ордын тухай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 716 дугаар захирамжийн давж заалдах шатны шүүх хурал болно.

14.00 цагт БСШУСЯ-нд академич Ч.Жүгдэрийн 90 насны ойг тохиолдуулан эрдэмтэд, шавь нарын нөхөрсөг уулзалт болно.

19.00 цагт Чингис зочид буудалд “Энхийн шагнал-2016” ёслолын арга хэмжээ болно.

Холбоотой мэдээ