Залуу малчин өрхийг 50 эм төлөөр дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-02-07 15:27:31
oyuka_hu@yahoo.com

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” өнгөрсөн сарын 31-ээс орон даяар залуу малчдаа дэмжих “Малжуулах хөтөлбөр” аян зарлалаа.

Үүний зорилго нь залуу малчдаа дэмжиж цаашлаад хотын утаа, хэт бөөгнөрлийг бууруулахад чиглэжээ. Тодруулбал, хөдөө орон нутгийг хөгжүүлж малчдаа дэмжиж хотын хүүхэд багачуудыг хөдөөгийн ахуй амьдралтай танилцуулах гэнэ. Мөн аяны хүрээнд аймаг бүрээс нэг гэр бүл шалгаруулж 50 эм төлөөр дэмжих аж. Ингэснээр 21 айлыг малтай болгож хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжинэ гэж “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Тэгшбаяр хэллээ.

Малжуулах хөтөлбөрт хамрагдах өрхийг тухайн орон нутаг дахь ХХААГ-тай хамтран тодруулах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ