Энэ жилийн мөсний баярт иргэд идэвхитэй оролцсон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-05 22:24:40

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас “Мөсний баяр” арга хэмжээг амралтын ням гарагт буюу өнөөдөр зохион байгууллаа.

Тус сумын шинэ удирдлагын багаас зохион байгуулсан энэ жилийн “Мөсний баяр” урьд урьд жилүүдийнхээс нэлээд өргөн цар хүрээтэй болжээ. Энэ нь иргэдийн идэвх санаачлага улам бүр нэмэгдсэнийг харуулж байна хэмээн зохион байгуулагчид хэллээ.Цэвэр агаар эрүүл орчин “Мөсний баяр” нь мөсний шагай, үндэсний дээлтэй шилдэг хос, шилдэг отог, олс таталт гэсэн 4 төрлөөр явагдсан байна.

Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнд нийлбэр дүнгээр Улсын тэргүүний бүрэн дэнд сургуулийн баг тэргүүлж, удаах байруудад “Хараа” баг, сумын ЗДТГ-ын баг, “Гонир” баг тус тус шалгарсан байна.  

Мөсний баярт сумын ЗДТГ, Улсын тэргүүний бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, “Хараа” баг, “Баян” баг, “Гонир” баг, “Солонго” цэцэрлэг, “Баруунхараа” Ус цан уурын станцын хамтарсан баг, “Петровис”, “Жаст”, “Сод монгол”, “Тэс петролиум” зэрэг ШТС-уудын хамтарсан баг, Цагдаагийн хэсэг, “Бүжинхэн” цэцэрлэгийн хамтарсан баг, “Хаан”, Төрийн банк, Улсын нөөцийн газар, Онцгой байдлын газар, “Хүрэл Өлзий” ХХК гэсэн нийт 12 баг амжилттай оролцжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ