А.Жоли хүүхдийн тэтгэмжинд сар бүр 100 мянган доллар өгч байхыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-03 16:37:37

НЬЮ-ЙОРК. /KAZINFORM/. Хүүхдийн тэтгэмжинд сард 100 мянган доллар өгч байхыг Холливудын жүжигчин Анжелина Жоли өөрийн салсан нөхөр Брэд Питтээс шаарджээ.

Хүүхдүүдийн хэрэгцээ болон хүүхэд бүрт зориулсан итгэлцлийн сан байгуулахад зориулан сар бүр 100 мянган долларын тэтгэмж өгч байхыг Брэд Питтээс өдгөө 41 настай жүжигчин бүсгүй шаардсан байна.

Мөн 15 настай Мэддокс, 13 настай Пикс, 12 настай Захара, 10 настай Шайло болон 8 настай хоёр ихэр болох Вивьен ба Нокс нарт тус бүрт нь жилд 250 мянган долларыг хадгаламжийн дансанд хийж байхыг хүсчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 53 настай Питт 240 сая долларын хөрөнгөтэй бол Жоли 160 сая долларын хөрөнгөтэй аж. Жоли зургаан хүүхдээ бүгдийг нь өөр дээрээ авах хүсэлтэй байгаа бол Питт хүүхдүүдээ хамтран өсгөхийг хүсч байгаа аж. 2005 оноос болзож эхэлсэн тэд 2014 онд гэрлэсэн юм. Харин өнгөрсөн оны есдүгээр сард Жоли салах шийдвэр гаргасан билээ.

Чухам ямар шалтгааны улмаас салах болсныг Жолигоос сэтгүүлч асуухад “би хүүхдүүдийнхээ  төлөө ийм шийдвэр гаргасан” гэж хариулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Брэд Питт уурлаж бухимдсан үедээ хүүхдүүд рүүгээ хашгичиж, тэр ч байтугай тэдэнд гар хүрч байжээ. Үүний улмаас жүжигчин бүсгүй салах шийдвэр гаргасан бололтой.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ