Рашаант сум шагналаа гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-03 11:09:00

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар сумын Засаг даргын Тамгын газар, агентлагийн 2016 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж байр эзлүүлэн урамшуулсан юм. Тухайн үед бог малын цэцэг өвчин гарсан учраас шагналаа авч чадаагүй Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр аймгийн удирдлагаас аймагт 3-р байранд шалгарсан өргөмжлөл, мөнгөн шагналаа гардаж авлаа.

Сумдын Засаг даргын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнгээр Дашинчилэн сумын ЗДТГ тэргүүлж, Бүрэгхангай сумын ЗДТГ хоёрдугаар байр, Рашаант, Хутаг-Өндөр, Булган сумын ЗДТГ удаахь байрыг эзэлсэн юм.

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, байгууллагуудын хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр Онцгой байдлын газар түрүүлж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс удаалсан байна.

Төрийн байгууллагууд бодлогын зорилтын хэрэгжилтийг хангахад үр дүнтэй ажилласан ч шударга түвшний үнэлгээ, ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг хангах, төрийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэд, хэрэглэгчдээр бодитой үнэлүүлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, тайлан мэдээллийг хугацаанд нь бүрэн гүйцэд илтгэхэд анхаарахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс зөвлөсөн байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ