Баян-Өлгийн театрынхан Казахстаныг зорилоо

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:56:48

Баян-Өлгий аймгийн ХД театрынхан өнөөдөр Казахстан Улс руу мордлоо.

Театрын захирал, уран сайхны удирдаач М.Ертай энэ тухай ярихдаа, Казахын тулгар төр байгуулагдсаны 550 жилийн ойн хүрээнд жүжиг тоглож тайзанд гаргах улс хоорондын уралдаан зарласан. Уралдаан Атырау хотод болно. Бид Казахстаны зохиолч Рахымжан Отарбаевын « Фариза ба Мухагалий» (нэрт хоёр яруу найрагч дурлалт хосууд байжээ) жүжгийг тоглохоор бэлтгэв.  О.Фаризагийн дүрд жүжигчин Ж.Елик, М.Мухагалийн дүрд Х.Жанатбек тоглоно. Бидний ирэх очих болон тэнд долоо хоног байрлах бүх зардлыг Казахстаны тал даахаар болсон. Жүжгээс гадна бид Монголын казахуудын дуу хуурын тоглолт хийх тул 26 хүний бүрэлдэхүүнтэй явж байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ