Хүмүүнлэгийн дуудлагад олон байгууллага нэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-31 22:27:53

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, ажлын албанаас Мөрөн сумын зарим багуудад өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан “Хүмүүнлэгийн дуудлага юу байна, түүгээрээ тусалцгаая” уриалгыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, нийт иргэдэд хандаж гаргажээ.

Уриалгад Мөрөн сумын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллага идэвхитэй оролцож малчиддаа халуун сэтгэлийн хандиваа хүргэсээр байна. Тухайлбал Б.Энхцэцэг эрхлэгчтэй 9 дүгээр цэцэрлэгийн хамт олноос  аяны хүрээнд малчдад зориулан 11 шуудай тэжээл, лаа, шүдэнз, ажлын бээлий зэргийг, П.Байгальмаа эрхлэгчтэй Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн хамт олноос малчдад зориулан орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж Мөрөн суманд үйлдвэрлэгдсэн 12 шуудай тэжээлийг өгчээ. Мөн Д.Хишигбат даргатай Мөрөн нисэх буудлын хамт олон 420 мянган төгрөгний хандив өгч бусад төрийн байгууллагуудаа аянд уриалсан байна. Тус аян 3 сарын 1 хүртэл үргэлжлэх ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ