Томуу, томуу төст өвчний өвчлөл буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-31 18:01:43

Томуу, томуу төст өвчний өвчлөл өндөр байгаагаас Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал дийлдэхгүй, 20 ортой тасагт 30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Иймээс бусад тасгуудад хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт аймгийн Засаг дарга захирамж гаргаж ЕБС-иудын 1-5-р ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласан юм. Гэвч долоо хоногийн хугацаанд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал буурахгүй хэвээр байна. Аймгийн бусад сумдын Эрүүл мэндийн төвүүдэд ч ачаалал ихтэй байгаа аж.

Ханиад томууны дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул эцэг эхчүүдийг хүүхдээ гадуур авч явахгүй байх, аль болох дархлааг нь дэмжих хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ