Өвөлжилт хүндэрсэн зарим сумдын ан амьтдад зориулан хужир шүү тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-31 02:27:52

Завханд өвөлжилт хүндэрч ан амьтдын идэш тэжээл хомсдож, зүй бусаар хорогдохоос сэргийлж биотехникийн арга хэмжээг авчээ.

Алдархаан,Тосонцэнгэл, Яруу, Түдэвтэй, Сонгино, Сантмаргац сумдад ан амьтанд зориулан 292 боодол өвс, гурван тонн хужир тавьжээ.  Мөн ан амьтанд зориулан биотехникийн арга хэмжээ авах талаарх зөвлөмж, зааварчилгааг сумдын удирдлага болон БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нарт өгчээ.

Түүнчлэн аймгийн ОТУТХГХЗ, ХНЗГСГЗ-тай хамтран гурван байгууллагын 15 албан хаагч Богдын голын чиглэлд Рашаан гол, Мод толгой, Горхи, Гангийн ар гэх газарт 1000кг хужир, Таван салааны гарам, Сампилийн овоо, Нарт нуур зэрэг газруудад 1500кг хушир шүү тавьжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ