“Явган хүний гарц”-ыг сэргээж будав

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 10:42:49

Дархан хотын ойн баярын өмнө аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсээс эрхлэн нийт Дарханчууддаа бүтээлч ажил өрнүүлэхийг уриалсан. Тус хэлтэс уг уриалгадаа  хүн амын хөл хөдөлгөөн ихтэй сургуулийн ойр орчмын зам гарцын тэмдэглэгээг сэргээж дахин будах ажлыг зохион байгуулав.

Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гаргасан судлагаагаар аймгийн хэмжээнд 52 гарцын тэмдэг, тэмдэглэгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Уг гарцуудын тэмдэглэгээг шинээр хийхэд хөрөнгө мөнгө шаардагдсан байна. Тус хэлтэс нь эдийн засгийн хямралтай энэ цаг үед төсвийн мөнгө зарлагдахгүйгээр явган хүний дөрвөн гарцын тэмдэглэгээг тус аймаг дахь томоохон компаниудад туслахыг хүссэн байна. Үүний дагуу "Мөнх нарын сүлд", "Дархан хөлөг", "Дархан Азза" комданиуд дэмжлэг үзүүлж гарц хийх ажилд тусалсан гэж аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр ярилаа. Уг дөрвөн гарцыг шинэ Дархан дахь аймгийн ЗДТГ-аас Ардын намын байр, “Дархан-50” цогцолбор, Шинэ хороололын арын зам, Есдүгээр сургууль, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль руу явах завсрын буудал зэрэг газарт явган хүний гарц хийжээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ