Завханд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа үр дүнгээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-29 03:49:14

"Бороо" экспедицийн үйл ажиллагааг явуулснаар нийт нутгийн 90 хувьд зуншлага сайн, 10 хувьд нь хэвийн гэсэн үнэлгээтэй бэлчээрийн ургамлын гарц гарснаар өвөлжилтөд эерэг нөлөө үзүүлжээ. 

2016 онд  өмнөх оноос бэлчээрийн ургамлын ургацын хэмжээ 31,7 хувиар нэмэгджээ. Харин нийт нутгийн ургамлын бүрхэцийн ногоон масс 2015 оноос гурван хувиар нэмэгдэж  хагд болон халцгай газрын эзлэх хувь нэгээс хоёр хувиар буурчээ.  Нийт нутгаар ургамлын  ногоон масс, хагд өвсний эзлэх хувь говийн болон хангайн бүсэд нэмэгдэж  хээрийн бүсэд буурсан ч халцгай газрын эзлэх хувь нийт нутгаар буурч үр дүн сайн гарсан байна. Энэ нь 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтад эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Тодруулбал өнгөрсөн зун зуншлага сайн, намартаа мал тарга тэвээрэг сайн авсан нь өвөлжилт хүндэрсэн ч малын хорогдол бага гарч байгаа ажээ.  

Хэрэв хур тунадаст зориудаар нөлөөлөөгүй бол гантай жил болж энэ өвөл мал тураг өвс ч үгүй, байгалийн хадлангүй, мал өвөлжилтөд сөрөг нөлөө үзүүлэх байсныг  аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Дашрамд цаг агаарт зориудаар нөлөөлсөн нь өнгөрсөн оны таваас наймдугаар саруудад Идэр-Их-Уул, Богд-Улиастай,  Буянт-Отгон, Чигэстэй-Улиастай, Завхан-Дөрвөлжин голуудын усны түвшин олон жилийн дунджаас ахиу.  Үерийн түвшинд хүрч, ажиглагдаж мөн усан цахилгаан станцууд хэвийн тасралтгүй үйл ажиллагаа  явуулах боломж нөхцөлийг бүрүүлжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ