Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-27 22:13:32

2017 оны 1-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас сэрэмжлүүлж байна.

Сэлэнгэ аймгийн нутгаар шөнөдөө цас орж, салхи баруунаас 7-12 м/сек хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 23-28 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор шөнөдөө цас орж салхи баруунаас 5-10 м/сек байна. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ