300 өрхөд үнэгүй нүүрс олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-26 22:10:54

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар өөрийн сонгогдсон 7-р багийн түлээ түлш шаардлагатай 300 өрхөд үнэгүй нүүрс олголоо.

Сонгууль болох бүрт нэр дэвшигч нар иргэдэд олон зүйлийг амалдаг боловч сонгуулийн маргаашнаас мартчихдаг нь нууц биш юм. Харин Мөрөн сумын 7-р багаас сонгогдсон аймаг болон сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар хамтран өрхүүдийн дунд судалгаа явуулж 300 өрх тус бүрт 5 шуудай нүүрс олгосонд олон иргэд талархаж байлаа. Тус багт 1300 орчим өрх амьдардаг бөгөөд ахмадын баяр, сар шинийн баярын өдрүүдэд тогтмол өндөр настануудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэнэ.

Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар бусад төлөөлөгч нар санаа авч өөрийн тойргийн иргэддээ тусламж дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ