“Эрдмийн богц” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-26 17:15:41

Увс аймгийн Өмнөговь, Ховд суманд “Эрдмийн богц” төсөл хэрэгжихээр болсон байна.

Уг төслийг Ховд сумын харъяат Улсын харцага Г.Намсрайжавын охин Энхчимэг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн нийт санхүүжилт нь 250 сая төгрөг бөгөөд Австралийн Засгийн газраас 50 хувийг нь санхүүжүүлэхээр болсон байна. Үлдсэн 50 хувийн санхүүжилтийг хандивын аргаар босгох аж.

“Эрдмийн богц” төслийн гол зорилго нь алслагдсан сум, багт амьдарч байгаа хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэж байна. “Эрдмийн Богц” төслийн хүрээнд “Унага богц”, “Хурга богц”, “Ишиг богц”, “Тугал богц”, “Ботго Богц” гэсэн багцуудыг шат дараатай хэрэгжүүлэх аж. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхдийн оюун ухаан болоод хэл ярианы хөгжил сайжрах, нийгэмших, эрүүл мэнд,  бие бялдарын хөгжил нэмэгдэх давуу талтай байна.

Мөн эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлэх, тэднээс суралцах, эрүүл дадал хэвшилтэй болох гэх мэт ач холбогдолтой аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ