Мөсний шагайн харваачид шилдгүүдээ Тэрэлж гол дээр тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-01-26 13:13:17

Мөсний шагайн харвааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх хоёрдугаар сарын 3-5-нд нийслэлийн ойролцоо Тэрэлж голын мөсөн дээр зохион байгуулна.

Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Мөсний шагай нь монголчуудын өв, соёл түүхтэй салшгүй холбоотой бөгөөд өвлийн үндэсний спорт болох мөсний шагайн харвааг сэргээж дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө тус холбооны зорилт оршдог.

Мөн харваачдын залгамж үеийг бэлтгэх, мөсөн шагайг өргөнөөр сурталчилж олон түмнийг хамруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн УАШТ-д хөдөө орон нутгаас мэргэжлийн тамирчдын 20 шахам баг, дэвжээ оролцохоор бүртгүүлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ