“La La Land” Оскарын хамгийн олон номинацид өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-01-25 11:32:41

ЛОС-АНЖЕЛЕС. /Reuters/. Америкийн кино урлагийн “Academy Awards” буюу Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн наадамд найруулагч Дэмьен Шазеллын “La La Land” гэдэг мюзикл кино хамгийн олон буюу 14 номинацид өрсөлдөнө.

Үүнээс өмнө 1951 онд “All About Eve” болон 1998 онд “Titanic” гэсэн хоёр кино Оскарын түүхэнд ийм олон номинацид өрсөлдөж байжээ. 

Алдаа дутагдал, амжилт ялалтынхаа туршид дуулж, бүжиглэдэг дурлалт хосын тухай энэ кинонд өгүүлдэг байна.

“La La Land” кино шилдэг зураг авалт, шилдэг эрэгтэй ба эмэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг найруулагч болон шилдэг кино зэрэг 14 номинациар Оскарт өрсөлдөж байна. Энэ кино саяхан “Алтан бөмбөрцөг” наадмын 7 шагналыг аван түүхэн дээд амжилт тогтоосон юм.

Райан Гослинг, Эмма Стоун нар орчин үеийн мюзикл романст бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй болон шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшжээ.

89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 26-нд Холливудын Долби театрт болно.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ